About Me

My photo
Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв нь 2009 оноос эхлэн хүний хөгжлийн цогц сургалтыг Япон улсын Тэндоү олон улсын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр явуулж буй төрийн бус байгууллага болно. Тус төв нь 1000 гаруй гишүүдтэй мэргэжлийн багш сургагч судлаачийн багтай хамт олон юм. Монголын нийгмийн сайн сайхан, цаашлаад бүх дэлхийн энх тайван, эв нэгдэл эрүүл амьдралын хэмнэлийг чиглүүлэх шилдэг боловсон хүчин, иргэд, хувь хүнийг олноор төлөвшүүлэн, тэр дундаа Монгол хүний хязгааргүй их оюун санааны нөөц чадварын үнэлэмжийг бодитоор гарган нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Monday, November 14, 2011

“Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг-Сайн үйлсийн аян”


Зохион байгуулагч : “Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв”

Хамтран ажиллагч байгуулга: MCS Coca cola ХКК

Хэзээ:2011.11.12 Бямба гаригт

Хаана: БЗД-ийн Бадамлянхуа асрамжийн газар

Зорилго: Хүүхдүүдэд итгэл найдвар, урам зориг өгөх  халуун дотно яриа өрнүүлж, зорилготой байхын ач тус, түүний үнэ цэнэ, өөрийгөө хөгжүүлж, өнөөгийн нийгэмд хэрхэн хөл нийлүүлэн амьдрах талаар сонирхолтой илтгэлүүд уншиж,  сэтгэлийн дэм, эрч хүчийг бадраан хурцлах.  
Хөтөлбөр:
09:30-10:00-Гишүүд цугларах
10:00-10:40-Хөдлөх
10:40-11:00-Бэлтгэл ажил
11:00-11:10-Нээлт Тэндоү төвийн  тэргүүн Г.Биндэръяа үг хэлэх
11:10-11:40-“Хүсэл мөрөөдөл,Зорилготой байхын үнэ цэнэ“-илтгэл
11:40-12:10 “Хүн болох багаасаа”-Халуун дотно яриа -Г.Атарболд
                     “Ардчилал сонины Маркетингийн менежер”
12:10-12:15-Урлагийн номер
12:15-12:20-Урлагийн номер
12:20-12:25-Урлагийн номер
12:25-13:00-Хөгжөөнт тоглоом
13:00-13:30-Хүүхдүүдийн хүсэл бичүүлэх, ярилцах
13:30-13:50-Ивээн тэтгэгч компанийн гарын бэлэг гардуулах
13:50-14:00-Дурсгалын зураг татуулах
14:10-14:20-Хаалтын ажиллагаа-
                   “Халуун элгэн нутаг” “Хэрвээ сайхан амьдарч байвал” дуу
Хөтөлбөр гаргасан: “Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв”                  Менежер........................../Д. Алтантуяа/

Monday, November 7, 2011

Сонирхолтой лекц

2011.11.09нд ЭМШУИС-ын оюутны холбооны төвд 16:00 цагт “Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү” төвийн ТУЗ-ийн гишүүн, Монголын оюун ухааны Академийн дэргэдэх Megamind клубын тэргүүн, ЭМШУИС-ын Хандлага, Харилцаа клубын тэргүүн, Ж.Гантулга
“Өглөөний хүн” сэдэвт сонирхолтой лекц унших тул та бүхэн идэвхитэй оролцоно уу!
Дэлгэрэнгүй мэдээллийг: 96509001

Thursday, October 13, 2011

Эрүүл байхын үндэс нь юу вэ?



2011.10.15-ны Бямба гаригийн 10:00 цагт  АНУ-ын Калифорниа хотын Northridge их сургуулийн төгсөгч Б. Билгүүн Зөв хооллолт гэж юу вэ? Сэдвээр лекц унших тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү!

Wednesday, October 12, 2011

Хүслийн наадам-2011


Ерөнхий зохион байгуулагч: Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв
Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Хүсэл мөрөөдлөө бичиж Сансар Огторгуйдаа илгээж, ирээдүй хойч үеийнхээ буян заяаг арвижуулан дэлгэрүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэн.
Мөн энэ удаагийн Хүслийн наадамтай Монголын анхны “Өглөөний хүн”  хөтөлбөрийн 1 жилийн ой, Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвийн 7,8,9 сард төрсөн гишүүдийн төрсөн өдрийг тэмдэглэх Party  зэрэг олон баярт үйл ажиллагаа давхцаж байгаараа онцлогтой юм.
Хэзээ: 2011.10.22
Хаана: 10:00-13:00 “Хийморын Овоо”- “Хүслийн наадмын ёслолын ажиллагаа”
18:00-22:00 “Оронзай МВ рестран”- “Хүндэтгэлийн Концерт, Хүлээн авалт ”
Тах:10.000
Дэлгэрэнгүй мэдээллийг :70128882

Wednesday, October 5, 2011

“ Миний урлагийн авъяас “ урлагийн өдрийн удирдамж

Зорилго:  Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвийн  Хүслийн баяр наадмыг угтан бүх гишүүдийнхээ дунд “Миний урлагийн авъяас “ сэдэвт өдөрлөгийн хүрээнд гишүүдийн урлагийн авъяасыг нээн илрүүлэх болон гишүүдийн урлагийн боловсролыг дэмжих, тэдний ур чадвар авъяасыг хөгжүүлэхэд оршино.
Хэзээ:  2011.10.07-ны Бямба гаригт
Хаана:  Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв 306 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг :70128882
Дараах урлагийн төрлүүдээс сонгон гишүүд бүр өөрсдийн сайн чадах урлагийн нэг номер гаргах эсвэл гишүүд  хамтарч номер бэлдэж болно.
·         Дуу ( ардын, зохиолын, гадаад, эстрадын , хип хоп )
·         Бүжиг ( Латин америк, Монгол бүжиг, Биелэгээ, орчин үеийн чөлөөт )
·         Шүлэг, Яруу найраг, Уран уншлага
·         Жүжигчилсэн тоглолт
·         Циркийн үзүүлбэр ( Уран нугаралт, илбэ, цагираг, жонглерь,)
·         Хошин шогийн тоглолт( хошин үзүүлбэр )
·         Ардын язгуур урлаг( Хөөмий, Уртын дуу,исгэрээ , Beat box)
·         Хөгжмийн номер ( гитар, лимбэ, морин хуур, ятга, шанз, ёочир, саксфон, аман хуур, баян хуур, хийл, бөмбөр,  )
Тавигдах шаардлага : 
Цагаа баримтлах 
                       Тайзны соёлыг сахих
          Үзүүлэх урлагийн номероо урьдчилан мэдэгдсэн байх
          Хөгжмийн зэмсэгээ урьдчилан мэдэгдэх
          Урлагийн номерын хувцастай байх

Sunday, October 2, 2011

Илтгэлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2011.10.01-ны Бямба гаригийн бүх гишүүдийн уулзалтаар зохиогдсон
“Бодлоо цэгцлж гээ хурцлая” илтгэлийн тэмцээнд нийт 7 илтгэл тавигдсанаас :
I байр Ц. Чанцалдулам “Монголд оруулах хувь нэмэр-Бяцхан найзуудаа хөгжүүлэх нь”
II байр М. Болор- “Би Өглөөний хүн”
III байр Б. Эрдэнэсүрэн –“Түлхүүр” гэсэн сэдвээр тавьж амжилттай оролцлоо.
Шүүгчээр: Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвийн тэргүүн Биндэръяа
Монголын радио ТВ-ийн хөтлөгч, нэвтрүүлэгч  Мөнхбат нар шүүлээ.