About Me

My photo
Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв нь 2009 оноос эхлэн хүний хөгжлийн цогц сургалтыг Япон улсын Тэндоү олон улсын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр явуулж буй төрийн бус байгууллага болно. Тус төв нь 1000 гаруй гишүүдтэй мэргэжлийн багш сургагч судлаачийн багтай хамт олон юм. Монголын нийгмийн сайн сайхан, цаашлаад бүх дэлхийн энх тайван, эв нэгдэл эрүүл амьдралын хэмнэлийг чиглүүлэх шилдэг боловсон хүчин, иргэд, хувь хүнийг олноор төлөвшүүлэн, тэр дундаа Монгол хүний хязгааргүй их оюун санааны нөөц чадварын үнэлэмжийг бодитоор гарган нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Wednesday, October 5, 2011

“ Миний урлагийн авъяас “ урлагийн өдрийн удирдамж

Зорилго:  Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвийн  Хүслийн баяр наадмыг угтан бүх гишүүдийнхээ дунд “Миний урлагийн авъяас “ сэдэвт өдөрлөгийн хүрээнд гишүүдийн урлагийн авъяасыг нээн илрүүлэх болон гишүүдийн урлагийн боловсролыг дэмжих, тэдний ур чадвар авъяасыг хөгжүүлэхэд оршино.
Хэзээ:  2011.10.07-ны Бямба гаригт
Хаана:  Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв 306 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг :70128882
Дараах урлагийн төрлүүдээс сонгон гишүүд бүр өөрсдийн сайн чадах урлагийн нэг номер гаргах эсвэл гишүүд  хамтарч номер бэлдэж болно.
·         Дуу ( ардын, зохиолын, гадаад, эстрадын , хип хоп )
·         Бүжиг ( Латин америк, Монгол бүжиг, Биелэгээ, орчин үеийн чөлөөт )
·         Шүлэг, Яруу найраг, Уран уншлага
·         Жүжигчилсэн тоглолт
·         Циркийн үзүүлбэр ( Уран нугаралт, илбэ, цагираг, жонглерь,)
·         Хошин шогийн тоглолт( хошин үзүүлбэр )
·         Ардын язгуур урлаг( Хөөмий, Уртын дуу,исгэрээ , Beat box)
·         Хөгжмийн номер ( гитар, лимбэ, морин хуур, ятга, шанз, ёочир, саксфон, аман хуур, баян хуур, хийл, бөмбөр,  )
Тавигдах шаардлага : 
Цагаа баримтлах 
                       Тайзны соёлыг сахих
          Үзүүлэх урлагийн номероо урьдчилан мэдэгдсэн байх
          Хөгжмийн зэмсэгээ урьдчилан мэдэгдэх
          Урлагийн номерын хувцастай байх

No comments:

Post a Comment